hairiin medremj

buh zaluusdaa

Сэтгэлгээний хурд орон зайтай шууд хамааралтай

Хүний сэтгэлгээ хөгширөхөд л хүн сая өтөлдөг гэдэг. Харин хүний сэтгэлгээний хурдад нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэгэнд орон зай хамааралтай байдгийг шинжлэх ухаан тогтоосон. Уужим саруул орчинд сэтгэл санаа ч гэсэн тайван амгалан байж, аливаад ухаалаг шийдвэр гаргахад үндсэн хүчин зүйл болж өгдөг байна. Жишээ нь та бизнесийн түнштэйгээ ажил хэргийн уулзалт хийхдээ гэртээ урих уу эсвэл ресторанд зоог барих уу гэдгээ яаж шийддэг вэ.

Таны гэр жижигхэн ч эмх цэгцтэй, уужим саруул мэт сэтгэгдэл төрүүлэхүйц бол гэртээ урьсан нь ресторанд зоог барьснаас илүүтэйгээр халуун дулаан уур амьсгалыг төрүүлдэг. Энэ нь гэрийн эзний амьжиргааг төдийгүй эзэгтэйн авьяасыг зочинд мэдрүүлдэг. Харин мэдрэмжтэй хүмүүс өөрийн гутал болон хувцсандаа анхаарч чаддаг шигээ орон гэрээ ч мартана гэж үгүй.

Гэртээ зочилсон найз нөхөд танилынхаа өмнө ч орон гэрийн засал чимэглэлээрээ бардам суухыг чухалд үздэг. Зочны өрөө гэдэг тухайн айлын өнгө төрх, зэрэг зиндааг илэрхийлж байдаг. Энэ өрөөнд өөрийн гэр бүлийн болон гадны зочдын сэтгэлийг татаж байх ээлтэй зөв энерги маш чухал. Фенг-Шуй-гийн ухаанаар хэдийгээр бусад өрөөний тохижилт буруу хийгдсэн байсан ч зочдын өрөөнийх зөв бол нөлөөлөл үзүүлдэггүй гэдэг.

Тиймээс энэ өрөөг ерөнхий гэр хэмээн авч үзэж болно. Өргөө гэрийнхээ орон зайг жижиг ч байсан хамгийн ухаалгаар шийдэх хэрэгтэй. Эндээс гэрийн тавилга ялангуяа шкаф шүүгээнүүд илүүтэй чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цэгцтэй авах, түүртэхгүй, яарч тэвдэхгүй, барьсан тавьснаа мартахгүй байхад ач холбогдолтой. Тиймээс та яг одоо хувцасны шүүгээ рүүгээ хараарай. Дараа нь гал тогооны, үүдний өрөөний, зочны өрөөний акссесуар чимэглэлийн шүүгээгээ ч ээлжлэн харцаа тусгаж нэг үзээрэй.

Гэр доторх бүхий л зүйл тэдний хэрхэн байрлаж, яаж зохицолдож байгаагаас өнгө үзэмж нь шалтгаалж байгаа. Том том мебель шүүгээнүүд гэрийн хамаг л зай талбайг бараантан эзэгнэхийг та хүсэхгүй биз дээ. Бидний эмээ өвөөгийн үед энэ хэв маяг нь үнэ цэнэтэй байдлыг илтгэдэг байсан бол өнөөдөр хүмүүс энэ хэв маягаас татгалзаж эмх цэгцтэй, цэвэрхэн, зай талбайг дээд зэргээр ашиглаж чадсан ханын шүүгээ, хослуулсан тавилга зэргийг цогцоор нь хийлгэдэг болсон.

Захиалгаар хийлгэх нь маш олон давуу талтайг хэлүүлэлтгүй биз ээ. Харин хамгийн сайн, төгс гүйцэтгэл хэрэгтэй. Захиалга өгсөн цагаас эхлэн танд хүрэх соёлтой үйлчилгээ, таны захиалсныг мэргэжлийн нүдээр амилуулж, чимэг хачир нэмж чадах сэтгэлгээ сайтай дизайнер, өрнө дорнын ухаанаас зааж зөвлөх зөвлөгч, зурсан загварыг зурмал юм шиг урлах чадварлаг баг, тоног төхөөрөмж. Хамгийн сүүлд нь урлагийн бүтээл мэт ганцхан танд болон танай гэр бүлд зориулагдсан тавилгыг бүтээдэг “ГанБрос” мебель тавилгын мэргэшсэн үйлдвэр гэдгийг танд л дуулгая. Үүнээс хойш та сэтгэлдээ нийцсэн тавилга авах гэж хилийн чанадыг зорих хэрэггүй, цаг мөнгөө үрэх хэрэггүй, мөн дэлгүүрээс ямар нэгэн доголдолтой бүтээгдэхүүнийг арга үгүй хэмээн сэтгэл дундуурхан авах хэрэггүй боллоо.

Хамгийн сүүлийн техник тоног төхөөрөмж бүхий мэргэшсэн үйлдвэр Ганброс танд энэ бүхнийг ямар ч асуудалгүй шийдвэрлэж өгөх болно. Өнгө зүс, орц материал, эрэг шураг, хийц загвар гээд санасан бүхнээ та илэрхийлэхэд л хангалттай. Танд олон улсын чанарын шаардлага хангасан хавтан, караказ, хэрэглэгдэх дэлхийн шилдэг брэнд тоноглолуудыг санал болгоно.

Та хүссэнээ сонгоод хэсэгхэн хугацааны дараа инээмсэглэх болно.Харин та хүссэн тавилгаа тавиулсныхаа дараа улам их уужим саруул харагдуулахыг хүсч байвал тавилга цонхны хөшиг болон өрөөн доторх зүйлээ нэг өнгө болгох хэрэгтэй. Учир нь эсрэг тэсрэг өрөөний зайг багасгадаг. Мөн хананы толь байх нь өрөөний хэмжээг томгоод зогсохгүй гэрэл өнгийг тусгадаг. Ханандаа олон жижиг зураг өлгөхийн оронд нэг том зураг тавиарай. Мөн өрөөндөө аль болох шил толин тавилга сонгоод хана дагуулж байрлуулах, ханын шүүгээг ялангуяа хэвтээ бус босоо загвартайг сонгох нь зүйтэй. Бусад тавилгын хувьд аль болох намхан тавилгыг хэрэглэж өрөөнийхөө обойг цайвар гэгээлэг өнгөөр хийгээд л болох нь тэр.

Энэ мэтчилэн энгийн атлаа чухал зөвлөгөөг “Ганброс”-ын мэргэжилтнүүд танд хүргэж, хүссэн газарт тань суурилуулснаар уужим цэлгэр байдлыг та бахдан харах болно.За хүссэн бүхнээ хийлгээд авчихлаа. Харин хэдэн жилийн настай бол, урлагийн бүтээл мэт хийцтэй атлаа бодит амьдралд хэр нийцтэй бол гэж эргэлзэх хэрэггүй. Таньд төрөх өчүүхэн төдий эргэлзээ бүхэнд дараах мэдээллийг хүргэе.

Тэд хэрэглэгдэх материалын чанарт хэмнэлт хийдэггүй гэдгээ ам бардам өгүүлдэг. Хэрэглэгчид нь үүнд сэтгэл хангалуун байдаг төдийгүй ганцхан удаа хийлгэснийхээ дараа л байнгын үйлчлүүлэгч нь болсон тухай хөршдөө хуучлах дуртай байдаг аж. Сэтгэл хангалуун байдал хэрэглэгчдийнх нь бусдад ярих сэдлийг хөндөж өгдөг болохоор ихэнх үйлчлүүлэгчид нь танил нөхдөөсөө мэдэж тэдэнд ханддаг гэж тус компаний маркетингийн менежер Б.Өлзийцэцэг ярьж байсан юм.

Тус үйлдвэр үйлдвэрлэлдээ бат бөх аюулгүй, урт хугацаанд ашиглагдах материалыг хэрэглэдэг нь хамгийн гол үзүүлэлтэд тооцогдоно. Жишээлэхэд: Орон зайг шийдэх хамгийн зөв гарц нь дэлгэдэг биш гүйдэг хаалга гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин тус компани гүйдэг хаалганы роликтоо насан туршийн баталгаа өгдөг. Учир нь 2007 оноос эхлэн дэлхийн шилдэг брэнд STANLEY-ийн албан ёсны дистрибьютер болсон байна.

Мебель эдлэл үйлдвэрлэлдээ тус брэндийн хэрэгсэл тоноглолуудыг хэрэглэдэг. Баруунд өндөр нэр хүнд бүхий тус брэнд роликийнхоо бөх батыг шалгахын тулд 20 жил тасралтгүй эргүүлж шалгасны дүнд насан туршийн баталгааг гаргасан түүхтэй. Тиймээс ч хаалгыг ямар нэгэн үед хүчээр нээж хаах шаардлага гарах вий гэж эргэлзэх хэрэггүй юм. Гарынхаа биш хурууныхаа тусламжтайгаар л үүнийг хийж болно. Туршаад үзээрэй. Хэрвээ тавилгынхаа хаалга болон тавиурыг бусад аксисуараар, мөн шилэн эдлэлээр тоноглосон бол та бүхний сайн мэдэх LLUMAR хальсаар бүрж ахуйн элдэв гэмтлээс хамгаалагдах нөхцлийг бүрдүүлнэ. Энэхүү хальсыг дуртай өнгөөрөө нааж өнгө нэмэхээс гадна шилэн эдлэлд механик гэмтэл орсон ч шил бутарч хагарахгүй. Магадгүй танай гэр бүл, үр хүүхдийг тань хамгаална. Хэрэглэгдэх материал шилдэг нь байх тусмаа хамгийн сайн, чанартай бүтээгдэхүүн гарахын суурь болдог, харин брэнд бүтээгдэхүүн гэдэг хэзээд эрүүл аж төрөхийн үндэс билээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив